Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм_Хөдөлмөр_Зуслан 6-р анги

6-р ангийн сурагчид маань Хөдөлмөр зусландаа нарлаг сайханд нэг өдрийг суралцаж, хээрийн дадлага хичээл хийж, бүтээлчээр өнгөрүүлээд ирлээ.

Зуслангийн хөтөлбөрийн дагуу хүүхдүүд маань Биологийн хичээлийн агуулгаар хээрийн дадлага хичээлийн хүрээнд навчны бүтэц судлан навчаар гайхалтай бүтээлүүдийг хамтран урлаж, бүтээлийн үзэсгэлэнгээ сургууль дээрээ гаргалаа. 

Сурагчид маань урласан бүтээл, судласан зүйлээ ашиглан биологийн хичээл дээрээ үргэлжлүүлэн навчны гадаад бүтэц тодорхойлох хичээл орсон нь дадлага хичээл, танхим хосолсон маш сонирхолтой хичээлийг хүүхдүүдийн оролцоотой зохион байгууллаа. 

Монгол тоглоом наадгай, хөгжөөнт тоглоомуудыг тоглон, багийн харилцаа, хамтын ажиллагаанд суралцсан, дурсамж дүүрэн, хөгжилтэй өдрийг хамтдаа бүтээлээ.

https://youtu.be/KkvUMwnaJ-E?si=o0IR3KsDcupnhNEj

Сэтгэгдэл бичих