Ажлын өдөр: 07:00-19:00

ЛОГАРИФМ ХӨДӨЛМӨР ЗУСЛАН IV-V анги

4, 5-р ангийн сурагчид маань хөдөлмөр зусландаа амарч, хамтдаа суралцаж, хээрийн дадлага хийж , баяр баясгалантай, хөгжилтэй дурсамжаар дүүрэн өнгөрүүлээд ирлээ.

Зуслангийн хөтөлбөрийн дагуу хүүхдүүд маань багаараа хамтран цэцэг навчаар бүтээл урлан намрын өнгийг гайхалтай бүтээж, бүтээлч сэтгэлгээгээ нэмэгдүүлж, байгаль дэлхийгээ хайрлан хөгжлөө. 

Байгальд тоглож наадан Монгол ахуй, тоглоом наадгайгаар тоглож, багийн харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, цэвэр агаарт амарч, эрч хүчтэйгээр өдрийг өнгөрүүллээ.

Амтат хоол, цайгаа уунгаа хамтдаа хөгжилтэй түүхүүд ярилцаж, өдрийг дурсамж дүүрэн, баяр хөөртэйгээр өнгөрүүлсэн нь хүүхдүүдийн аз жаргалтай, царайнаас илхэн.

Зуслангийнхаа сайхан дурсамжаа тээж, хүүхдүүд маань аз жаргалтайгаар гэртээ ирлээ.

https://youtu.be/q_nW3LLOfDk?si=dxGBWzEysGtD_TGa

Сэтгэгдэл бичих