Ажлын өдөр: 07:00-19:00

Япон улсын дунд, ахлах сургуулийн сурагч солилцоо-2025 хөтөлбөрт хамрагдлаа.

Япон улсын дунд, ахлах сургуулийн сурагч солилцоо-2025 хөтөлбөрт сурагчид маань хамрагдаж, зуныг уйдах завгүй өнгөрүүллээ. Япон улсын соёл уламжлал, спорттой танилцан өөрсдийн Япон орны талаарх ойлголт мэдлэгээ тэлж, 20 хоног олон олон сонирхолтой газраар аялаж, Монголынхоо түүх соёлыг танилцуулахын зэрэгцээ Япон хүүхэд залуус хөөрхөн дүү нартайгаа хамт тоглож цагийг хамт өнгөрүүлэн гайхалтай дурсамж бүтээж ирлээ.

Сурагчид маань 20 хоногийн хугацаанд Япон улсын ахлах сургуулийн үе тэнгийн сурагчидтай хамт ЕБ-н бүх хичээлээ Япон хэл дээр суралцсан нь давуу тал байлаа. 

Хичээлээс гадуурх хөтөлбөр | Япон соёлын хичээлүүд

Цайны ёслол | Кэндо | Сүши хийх | Кимоно | Япон наадгай | Бийрэн бичлэг | Япон айлын амьдралын хэв маяг, хичээлээс гадуурх хөтөлбөр мужийн аялал үнэхээр дурсамжтай, хөгжилтэй байлаа.

Сурагчдаа амжилттай зохион байгуулж, мэдлэг, чадвар, сэтгэлээ харамгүй зориулж хамтран ажилласан Япон хэлний багш М.Саранзулдаа талархал илэрхийлье.

https://www.facebook.com/share/p/17CUivnx2B/

Сэтгэгдэл бичих