Ажлын өдөр: 07:00-19:00

ХҮҮХЭД НАСНЫ БАЯР "ЭГШИГЛЭНТ ХАВАР" ГАЛА КОНЦЕРТ

Бага ангийн нийт сурагчдын "Эгшиглэнт хавар" гала концерт эцэг эх, багш нарынхаа сэтгэлийг огшоосон гайхалтай сайхан болж өндөрлөлөө.

Хүүхдүүдийнхээ дуулж, бүжиглэж, хөгжимдөж, шүлэглэж буйг үзээд хүүхдээрээ бахархсан, хайрласан эцэг эхчүүдээс багш нарт хандан хэлж буй талархлын үгс бидний амжилтын түүчээ болдог билээ. 

Урлагийн том бүтээл туурвидаг гайхалтай тайзан дээр хүүхэд бүр гарснаар авьяас, чадвараа нээн хөгжүүлэх, тайзны соёлд суралцах, бие хүн болон төлөвших, багийн ажиллагаа, хамтач зан чанарт суралцаж байдгаараа онцлог юм. 

Гала тоглолтоо амжилттай зохион байгуулсан Бага ангийн сургалт-хөгжлийн алба, Гоо зүйн секцийн хамт олонд халуун баяр хүргэж, талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих