Уулзалтаар 12 дугаар ангийн сурагч Цагаансүлд, Бадмаараг, Маргад-Эрдэнэ, Ирмүүн, Даваадулам, 11 дүгээр ангийн Буянбат нар маань LogX ивентийн анхны илтгэгчдээр тодорч өөрсдийн зорилго, тууштай хандлага, амжилтад хүрсэн арга замынхаа түүхээр дүү нартаа илтгэл тавьж, туршлагаа хуваалцлаа.
Илтгэгч сурагчдын "Олон зүйл оролдож үз", "Тууштай бай", "Сахилга батаар олж авсан мотивац ба амжилт", "Оролдоод үз", "Амжилт гаргах зориулалттай хүн биш гэж өөрийгөө бодсон ч нэг удаа айдсаа давж хичээж үзээд амжилт гаргаж өөрийгөө нээсэн" гэх мэт хувь хүний гайхамшигт түүхүүд бүгдийн сэтгэлийг хөдөлгөж, бүгд амьсгаа даран шимтэн сонссон юм. Онцлон хэлэхэд хүүхдүүдийн маань илтгэх чадвар, өөртөө итгэх итгэл, түүхээ хуваалцсан өнцгүүд үнэхээр гайхамшигтай байлаа.
Гайхамшигт түүхүүдээ хуваалцдаг энэ уулзалтаараа Интеракт клубынхан маань олны талархал хүлээж улирал бүрт зохион байгуулаач гэдэг хүсэлтийг хүлээн авлаа
Сэтгэгдэл бичих