Ажлын өдөр: 07:00-19:00

Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортын бүс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцлоо.

Хөгжөөн дэмжигчдийн бүжгийн спортын бүс, дүүргийн аварга шалгаруулах тэмцээн Монголын хүүхдийн ордонд 2025.03.15 нд зохион байгуулагдлаа. Манай Логарифм Тайтанс -1, 2, 3, 4 багууд амжилттай оролцож, Тайтанс-1, Тайтанс-2 багууд маань 2025 оны 11 сард болох Улсын аваргын тэмцээнд оролцох эрхээ албан ёсоор авлаа. Багш, сурагчдадаа халуун баяр хүргэж, улам илүү амжилтуудыг хүсье.

U8 насны ангиллын “Team-pom” төрөлд СТА Т.Ариунзаяа дасгалжуулагчтай Тайтанс-1 баг Тэргүүн байр, алтан медаль;

U8 насны ангиллын “Team-Jazz” төрөлд Ө. Лхагвацэцэг дасгалжуулагчтай Тайтанс-3 “Wing Dancer” баг амжилттай оролцож Тэргүүн байр алтан медаль;

U8 насны ангиллын “Team-pom” төрөлд Ө. Лхагвацэцэг дасгалжуулагчтай Тайтанс-3 “Wing Dancer” баг амжилттай оролцож  2-р байр мөнгөн медаль;

U12 насны ангиллын “Team-Jazz” төрөлд Ө. Лхагвацэцэг дасгалжуулагчтай Тайтанс-2 баг Тэргүүн байр алтан медаль;

U12 насны ангиллын “Hip Hop” төрөлд Ө. Лхагвацэцэг дасгалжуулагчтай Тайтанс-2 баг Тэргүүн байр алтан медалийн эзэд боллоо. 

“UВ-2025” нийслэлийн хөгжөөн дэмжигчийн бүжгийн аварга шалгаруулах тэмцээнд:

U-8 насны ангиллын “Team-pom” төрөлд СТА Т.Ариунзаяа дасгалжуулагчтай Тайтанс-1 баг Тэргүүн байр цомын эзэн;

U-8 насны ангиллын “Team-Jazz” төрөлд Ө. Лхагвацэцэг дасгалжуулагчтай Тайтанс-4 баг Тэргүүн байр цомын эзэн;

U-12 насны ангиллын “Team-Jazz” төрөлд Ө. Лхагвацэцэг дасгалжуулагчтай Тайтанс-2 баг амжилттай оролцож 3-р байр цомын эзэн боллоо. 

Дасгалжуулагч багш нартаа болон авьяаслаг сурагчдадаа халуун баяр хүргэхийн хамт бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал дэвшүүлье. 

Тэмцээний бүхий л цаг үед хамт байж тусалж, дэмжсэн хөгжмийн багш О.Дэлгэрмаа багшдаа баярлаж, талархсанаа илэрхийлье.

Сэтгэгдэл бичих