Логарифм “ТАЙТАНС” эрэгтэй шигшээ баг маань 29 баг оролцсоноос нэг ч ялагдалгүйгээр 7 дараалан хожиж 1-р байранд орж Алтан медаль, цомын эзэн баг боллоо.
Логарифм “ТАЙТАНС” баг Улсад алт, Нийслэлд хүрэл, Дүүрэгтээ мөнгө, хүрэл медаль авч байсан ч Спорт клубийн баг байгуулагдсанаас хойш 8 жилийн дараа, багийн 6 дахь үеийн тамирчидтайгаа АНХ удаагаа дүүргийн аварга баг болсон нь онцлог амжилтуудын нэг байлаа.
Баг тамирчид болон зорилгынхоо төлөө тууштай хөдөлмөрлөж, үнэ цэнийг бүтээсэн дасгалжуулагч, спортын мастер Г.Ундрах багшдаа халуун баяр хүргэе.
“СҮХБААТАР ЛИГ” тэмцээнийг амжилттай зохион байгуулсан Сүхбаатар Дүүрэг Спорт Хороонд талархал илэрхийлэхийн хамт бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баяр хүргэж, талархал дэвшүүлье.
Логарифм “ТАЙТАНС”
Гал шиг дүрэлзэн
Аянга мэт ниргэнэ
Сэтгэгдэл бичих