Ажлын өдөр: 07:00-19:00

Legendary ball VI-IX

VI-IX ангийн сурагчдын сургуулийн аварга шалгаруулах “LEGENDARY BALL” сагсан бөмбөгийн тэмцээн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сурагчид тэмцээнд оролцсоноор бие бялдрын хөгжил, сэтгэл зүй, бодлогын ур чадвар, багаар ажиллах, эрсдэл хүлээн авах, өөрийгөө сайжруулах зэрэг олон талт чадваруудыг эзэмшүүлэх боломжийг олгодог. Энэ нь зөвхөн спортоор хязгаарлагдахгүй, өдөр тутмын амьдралд ч тустай ур чадваруудыг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулдгаараа онцлог байна. Амжилттай оролцсон багш, сурагчдадаа баяр хүргэе.

“LEGENDARY BALL” САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТ:

Шилдэг анги, шилжин явах цом 

М. Болор-Эрдэнэ багштай 9а анги

ЭРЭГТЭЙ: 

1-р байр - М. Болор-Эрдэнэ багштай 9а анги

2-р байр - Г. Ариунжаргал багштай 8а анги

3-р байр - Д. Жаргалбаяр багштай 8в анги

ЭМЭГТЭЙ: 

1-р байр - М. Болор-Эрдэнэ багштай 9а анги

2-р байр - Г. Ариунжаргал багштай 8а анги

3-р байр - А. Мөнхзаяа багштай 8б анги

Шилдэг тоглогч - 9а ангийн сурагч А.Элбэг

Шилдэг тоглогч - 8а ангийн сурагч Э.Энхжин

3-н зайн шидэлтийн аварга 

9б ангийн сурагч Д. Бямбасүрэн

Хосын төрөлд:

9б ангийн сурагч Б. Эрхэмбаяр

9в ангийн сурагч А. Анужин

Дунд ангийн сургуулийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнээ амжилттай зохион байгуулсан "Спорт-Эрүүл мэнд"-ийн сургалт арга зүйн багийнхандаа халуун талархал илэрхийльe.

https://fb.watch/xqYET_D3jl/

Сэтгэгдэл бичих