Ажлын өдөр: 07:00-19:00

MGL 3x3 U17 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Алт, Хүрэл медалиуд хүртлээ.

Цар тахлын үеэр завсарласан спортын тэмцээнүүд үргэлжилж медалийн хур орсоор байна! MGL 3x3 U17 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Алт, Хүрэл медалиуд хүртлээ.

Цар тахлын үеэр завсарласан спортын тэмцээнүүд үргэлжилж медалийн хур орсоор байна!

Өнгөрсөн 3 өдөр явагдсан MGL 3x3 ???? U17 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээний ????????????Алтан медаль, Аваргын цомыг Спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай Логарифм Тайтанс багийн Нандин-Хүсэл, Болор-Эрдэнэ, Анударь, 10б ангийн сурагч Есөн-Эрдэнэ нарын тоглогчидтой Эмэгтэй баг, ????????????Хүрэл медалийг нийт 48 багтай шилдгээ үзэн өрсөлдсөн 11а ангийн сурагч Билгүүн, Наранбаатар, Бумчин, 10а ангийн сурагч Даян нарын тоглогчидтой Логарифм Тайтанс Эрэгтэй баг маань авлаа.

Ингээд Монголын 3х3 сагсан бөмбөгийн УАШ анхдугаар тэмцээнээс нийт 1 Алт ????, 2 Хүрэл ???????? медалийг хүртэж, тэмцээнээ амжилт дүүрэн өндөрлүүлсэн Логарифм Тайтанс сагсан бөмбөгийн багийн тамирчиддаа халуун баяр хүргэе! ????????????????????

Эмэгтэй багийн тоглогч сурагч Нандин-Хүсэл U17 УАШТ-ний MVP буюу Хамгийн үнэ цэнтэй тоглогчоор шалгарлаа. Мөн сурагч Наранбаатар, Болор-Эрдэнэ нар Монгол улсын бэлэгдлийн шилдэг тоглогчдоор шалгарч 2022 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Азийн хүүхдийн VII наадамд Монгол улсаа төлөөлөн орох багийн бүрэлдэхүүнд орж чадлаа. ????????????⚡️⚡️⚡️????????????

Сэтгэгдэл бичих