Ажлын өдөр: 07:00-19:00

СУРГУУЛИЙН НЭРЭМЖИТ "ГҮҮР ОЛИМПИАД" ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Ирээдүйн хөгжил, бүтээн байгуулалтын эзэн болох инженерүүдийн залгамж халааг бэлдэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, байгалийн ухааны хичээлээр үзсэн мэдлэг, чадвараа бодит амьдралд хэрэгжүүлэх, мэргэжлийн чиг баримжаа олгох зорилготой "ГҮҮР" 4 дэх удаагийн олимпиадыг сургуулийн хэмжээнд амжилттай зохион байгууллаа.

Олимпиадад даацтай, бат бөх Гүүр бүтээж амжилттай оролцсон сурагчдадаа баяр хүргэе.

VI-VII ангийн ангилалд:

1-р байр Ч. Дөлгөөн багштай 7б ангийн баг 

2-р байр Г. Ариунжаргал багштай 8а ангийн баг 

3-р байр А. Мөнхзаяа багштай 8б ангийн багууд тус тус өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа

IX-XII ангийн ангилалд:

1-р байр Д. Мэндбаяр багштай 12а ангийн баг

2-р байр Ц. Оюун багштай 11а ангийн баг 

3-р байр Г. Энхтамир багштай 10б ангийн багууд  тус тус байр эзэллээ.

Гүүр 4 дэх удаагийн олимпиадаа амжилттай зохион байгуулсан Байгалийн ухааны сургалт арга зүйн багийн хамт олонд талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих