Хүүхдүүд маань анги, хамт олноороо цэвэр агаарт хөгжилтэй дурсамжуудыг бүтээж, байгалийн сайханд амрангаа биологи, газарзүйн хичээлийн хүрээнд “Хээрийн дадлага” төсөлт хичээлийг судлан цэцэг, ургамал, олон өнгийн навчис ашиглан багаараа бүтээл хийж ургамлын төрөл зүйлийн талаарх ойлголт мэдлэгээ нэмэгдүүллээ.
Сурагчид Team work өртөөчилсөн үйл ажиллагаагаар багаар ажиллах, бусдыг ойлгох, сонсох, бүтээлчээр сэтгэх чадвар, хандлагыг нэмэгдүүлж, хамтран оролцлоо.
Хотын хэмнэлээс түр амсхийсэн, анги хамт олноороо мартагдашгүй дурсамж бүтээсэн сайхан өдөр байлаа.
Сэтгэгдэл бичих