Ажлын өдөр: 07:00-19:00

3x3 сагсан бөмбөгийн U16 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Хүрэл медаль авлаа!

MGL 3x3 сагсан бөмбөгийн U16 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд а

Шинэ долоо хоног баяртай мэдээгээр эхэлж байна!!! ????????????

Спортын мастер Г. Ундрах дасгалжуулагчтай Логарифм Тайтанс баг MGL 3x3 сагсан бөмбөгийн U16 Улсын аварга шалгаруулах анхдугаар тэмцээнд амжилттай оролцон нийт 34 багаас 3 дугаар байрт шалгарч Улсын аваргын Хүрэл медальт ????баг боллоо.

Мөн сурагч Б. Чингүүн ⛹‍♂ MGL 3x3 U16 Улсын аваргын Бэлэгдлийн шилдэг тоглогчийн урилгыг хүлээн авч 2022 оны 7 дугаар сарын 27-ноос 8 дугаар сарын 8-ны өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо болох Азийн хүүхдийн VII наадамд Монгол улсаа төлөөлөн орох багийн бүрэлдэхүүнд багтаж чадлаа.

⭐️⭐️⭐️ Логарифм Тайтанс багийн Дасгалжуулагч Г. Ундрах болон тэмцээндээ амжилттай оролцсон 10А ангийн сурагч Б. Чингүүн, С. Очир, 10Б ангийн сурагч Г. Тодбилигт, клубын тамирчин Дамбачоймбол нартаа сургуулийн хамт олны зүгээс халуун баяр хүргэе! ????????????⚡️⚡️⚡️????????????