#Дүрслэх урлагийн дугуйланд хичээллэдэг I-V ангийн сурагчдын Уран зургийн холстой бүтээл, Монгол зургийн бүтээл, чимэглэх урлаг, хар зураг, уран баримал, усан будгийн бүтээлүүд тавигдсан байна. Дүрслэх урлагийн гүнзгий сургалтаар сурагчид урлагийн төрлүүдийг судлан суралцаж урлагаар дамжуулан урлагийн боловсролыг өөртөө бий болгосон байна.
#Дизайн технологийн хичээлээр хагас жил хийсэн төлөөлөл хэсэг бүтээлүүд болон дүрслэх урлаг VI-VII ангийн хар зураг, өнгөт зураг, аниме зураг, уран зураг, загвар зохион бүтээх 3D гэх мэт 300 гаруй төрлийн зургийн үзэсгэлэн тавигдсан байна.
#Diamonds_fashion_show_2024 тэмцээний төлөөлөл 7б ангийн сурагч Э. Тэмүүлэнгийн авангард загвар 7а ангийн сурагч З. Сомонгоогийн Чөлөөт загвар 6а ангийн сурагч О. Индрагийн Үндэсний загвар алхаж нийт 12 сурагч завгарын үзүүлбэр үзүүллээ.
#Ятгын дугуйланд суралцсан бага, дунд ангийн сурагчид монгол ардын дууг тоглож, Логарифм Тайтанс -1.2-р багийн хөгжөөн дэмжигч тамирчин бүжигчин охид оролцож, Мөн төгөлдөр хуурын дугуйлангийн сурагчид тайландаа дэлхийн сонгодог хөгжмийн уран бүтээлийн дээжисээс тоглож эцэг эх, эмээ өвөө, эрхэм багш, ангийн найзууддаа тоглосон байна.
Зургийн үзэсгэлэн, тайлангаа амжилттай зохион байгуулсан багш нартаа болон бидний үйл ажиллагааг дэмжин хамтран ажилладаг эцэг эх, асран хамгаалагч нартаа талархал дэвшүүлж, баяр хүргэе.
Сэтгэгдэл бичих