Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм сургууль Ахлах ангийн сургалтын системдээ хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн дижитал платформ нэвтрүүллээ.

Хиймэл оюун ухаанд суурилсан бизнесийн симуляци төсөлт хичээлд XI ангийн сурагчид 12 долоо хоногийн турш хамрагдаж амжилттай өндөрлөлөө.

Төсөлт хичээлээр сурагчид багаараа виртуаль компани байгуулж бизнесийн шинэ санаа гаргах, төлөвлөх, эрсдлийг тооцоолох, дүн шинжилгээ хийх, багаар ажиллах зэрэг бизнесийн бодитой чадваруудад суралцсан байна. 

Төсөлт хичээлийг амжилттай удирдаж явуулсан зочин багш нар маань болох Ч.Сайнбилэг (MBA), болон З.Хайдар (MBA) багш нартаа халуун талархал илэрхийлье. 

Төсөлт хичээлийн тайланд урилгаар хүрэлцэн ирж хүүхдүүдийн маань тайланг сонссон Тэнгэр Даатгал ХХКомпанийн Захирал Ж.Баатарболд, Голомт ШУТИС салбарын захирал Г.Энхзаяа нарт бас халуун талархал илэрхийлье.

Сэтгэгдэл бичих