Ажлын өдөр: 07:00-19:00

Монголын Карл Попперын мэтгэлцээний #Улсын аварга шалгаруулах тэмцээнд #Дэд болон #Гутгаар байр эзэллээ.

Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Залуучуудын Хөгжлийн Үндэсний Зөвлөлийн Ажлын алба, Отгонтэнгэр их сургууль/Otgontenger university, Монголын Карл Попперын мэтгэлцээний нийгэмлэг хамтран зохион байгуулсан Карл Попперын мэтгэлцээний "УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ 9 ДҮГЭЭР ТЭМЦЭЭН"-д Логарфим сургуулийн мэтгэлцээний клуб амжилттай оролцлоо.

"Сенсаци" баг - Дэд байр /8б ангийн сурагч Г.Сэцэн/

 "123" баг - Гутгаар байр /12а ангийн сурагч О.Дашням, 12а ангийн сурагч Э.Хангай, 12б ангийн сурагч М.Хулан/

багууд тус тус шалгарлаа.

 Мөн 128 багаас шилдэг 16 багийн нэгээр тунаж үлдсэн Arete /12б ангийн сурагч С.Хулан, 11а ангийн сурагч Г.Маргад-Эрдэнэ, 10в ангийн сурагч Б.Билгүүнтөгс/ нартаа баяр хүргэе, амжилт хүсье! 

Дасгалжуулагч багш А.Сүхбатдаа болон амжилттай оролцсон сурагчдадаа халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе! 

Өнөөдөр хийж буй үйлдэл бүхэн ирээдүйг бүтээж байдаг...

Сэтгэгдэл бичих