Ажлын өдөр: 07:00-19:00

Үндэсний бичгийн “Үсэглэлийн баяр”-аа VI ангийн сурагчид маань амжилттай тэмдэглэлээ.

Үндэсний бичгээрээ уншиж, хичээнгүй сайхан бичиж сурснаа эцэг эх, асран хамгаалагч болон багш нартаа тайлагнаж, Эх хэлээ түгээн дэлгэрүүлэх их үйлсэд хувь нэмрээ оруулан үндэсний бичиг соёлоо дээдэлж буй сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.

Төр улсынхаа тамганд сийлээстэй

Түмэн газрын хэрмээс ч дуулиантай

Түвшин мэргэдийн өвөрт хуйлаастай

Түүх бүтээлцэж явсан “Босоо” бичиг минь

Үндэсний бичгийн “Үсэглэлийн баяр”-аа амжилттай зохион байгуулсан МХБУЗ-ын сургалт арга зүйн баг, хамт олонд халуун баяр хүргэж, Талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих