Уг төсөлт хичээл нь сурагчид Иргэддээ ээлтэй хотын үйл хэрэгт иргэдийн оролцоог дэмжих, байгаль орчны уур амьсгалын тэнцвэрт байдлыг хадгалах болон аливаа ажлын ард буй олон хүний хүч хөдөлмөрийн үнэ цэнийг ойлгож, өөрсдийн хувь нэмрээ оруулах зорилготой байсан юм.
Тус төсөлт хичээлийн дадлага ажлын хүрээнд сурагчид маань:
* Хөрс бэлтгэх
* Хөрс бортоголох
* Хөрс услах
* Үрсэлгээг шилжүүлэн суулгах, сийрүүлэх ажлуудыг бие даан хийж, цэцэг тарих үе шат, аргыг сурч авсан байна.
Зун бүр нийслэл хотын өнгө үзэмжийг чимдэг алаг цэцэгсийг тарихад хувь нэмрээ оруулсан хөдөлмөрч бяцхан шавь нараараа бахархлаа бид.
Бидний төсөлт хичээлийг дэмжин ажилласан Хан- Уул дүүргийн хот тохижилтын газрын хамт олондоо талархал илэрхийлье. #ХануулДүүрэгХотТохижилт
Сэтгэгдэл бичих