Ажлын өдөр: 07:00-19:00

Гадаад болон дотоодын их дээд сургуульд элсэх ээлжит зөвлөгөө, уулзалт зохион байгуулагдлаа

X-XII ангийн сурагчид болон эцэг эх, асран хамгаалагч нарт зориулсан гадаад болон дотоодын их дээд сургуульд элсэх зөвлөгөө уулзалтад Сургуулийн захирал, Коллежийн зөвлөх Б Одхой, Сургалт хөгжлийн менежер С. Энхнаран, Япон хэлний багш Б. Сугарцэрэн, Солонгос хэлний багш Г. Ундармаа нар чиглүүлэг зөвлөгөө өглөө.

Мөн 2023 оны төгсөгчид болох Японы Нагоя их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцсэн Б. Соёмбо, Хонг Конгийн их сургуульд 100% тэтгэлэгтэй тэнцсэн Х. Тэргэл, Солонгосын их сургуульд 50 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн Б. Намуна, Нью Йоркийн их сургуульд 90 хувийн тэтгэлэгтэй тэнцсэн 2024 оны төгсөгч Г. Билгүүнтөгс нар уригдан ирж өөрийн туршлагаасаа хуваалцаж нээлттэй ярилцсан нь онцлог байлаа.

Сэтгэгдэл бичих