Ажлын өдөр: 07:00-19:00

ЛОГАРИФМЧУУД "НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТ"-ТЭЙ 10 СУРГУУЛИЙН НЭГЭЭР ШАЛГАРЛАА.

2022-2023 оны хичээлийн жилд байгууллагын болон гүйцэтгэлийн үнэлгээгээр ахиц гаргаж, амжилтаа бататган I, II түвшинд үнэлэгдэн, “Нийслэлийн шилдэг менежменттэй зөвлөгч сургууль шалгаруулах, индексийн урамшуулал олгох журам”-д заасан шалгуур үзүүлэлтийг хангаж, хүүхэд бүрт сурч хөгжих тэгш боломжийг бүрдүүлэн, боловсролын үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үйлсийг манлайлан ажилласан “НИЙСЛЭЛИЙН ШИЛДЭГ МЕНЕЖМЕНТТЭЙ СУРГУУЛЬ”-аар шалгарлаа.

Бид багш, сурагчийн хөгжил, удирдлагын манлайлал, сургалтын орчин, эцэг эх, асран хамгаалагчийн сэтгэл, ханамж, хүүхэд хамгаалал, эрүүл аюулгүй байдлын шалгуур үзүүлэлтээр ийнхүү тэнцэж, энэхүү үнэ цэнтэй шагналыг авч, цаашид өөрийн сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үүргийг мөн хүлээн авч байгаа юм.

Амжилтын эзэд болсон нийт багш нар, хичээнгүй шавь нар, ажилтан, эцэг эх, асран хамгаалагч та бүхэндээ халуун баяр хүргэе.

Сэтгэгдэл бичих