Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм сургууль зүрх сэтгэлийн боловсролын SEE Learning ОУ-ын хөтөлбөрийг анхлан хэрэгжүүлэхээр боллоо

Сүхбаатар дүүргийн тэргүүний Логарифм сургууль Зүрх сэтгэлийн боловсролыг олгох зорилгынхоо хүрээнд Social Emotional Ethical Learning буюу Нийгэм сэтгэл зүй, ёс зүйн олон улсын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй анхны сургууль болж SEE Learning Mongolia төслөөс 2021 оны 8 сарын 12-нд эрхээ гардан авлаа.

Сүхбаатар дүүргийн тэргүүний Логарифм сургууль Зүрх сэтгэлийн боловсролыг олгох зорилгынхоо хүрээнд Social Emotional Ethical Learning буюу Нийгэм сэтгэл зүй, ёс зүйн олон улсын хөтөлбөрийг Монголд хэрэгжүүлэх албан ёсны эрхтэй анхны сургууль болж SEE Learning Mongolia төслөөс 2021 оны 8 сарын 12-нд эрхээ гардан авлаа. 

SEE Learning хөтөлбөр нь хүүхэд өөрийн дотоод ертөнцөө таньж мэдэхэд тусалж, сэтгэлийн хаттай болох, бусдад энэрэнгүй сэтгэлээр хандахад сургахаас гадна нийт хүн төрөлхтөн болон байгаль дэлхий, хүрээлэн буй орчиндоо хүмүүнлэгээр хандаж, эерэг өөрчлөлт шинэчлэлтэд гар бие оролцох хүсэл эрмэлзлэлийг төрүүлэх, хүнлэг байх зарчмыг нэн тэргүүнд тавьж байх хэрэгтэйг ойлгуулахыг зорьдог.

    Уг хөтөлбөрийг АНУ-ын Эморигийн Их сургуулийн дэргэдэх Сэтгэн бодох шинжлэх ухаан ба Энэрэнгүй сэтгэлд суурилсан ёс зүйн төв, ухаалаг сэтгэл хөдлөлийн талбар дахь судлаачид болох алдарт Даниел Гоулман, Кимберли Шонерт-Райхл, Линда Лантиери, Роб Розер нар болон бусад олон сэтгэл зүйчид, багш нарын хамтаар Дорнын төвлөрлийн философид үндэслэн 1998 оноос хойш боловсруулж, 2019 онд Энэтхэг улсын Нью Дэли хотод дэлхийн нээлтээ хийсэн билээ. 

Тус хөтөлбөр дэлхийн 25 оронд хэрэгжиж 15000 багш нар зааж эхэлсэн бөгөөд Логарифмчууд тэдний эгнээнд нэгдэж, Монгол улсын хөрсөн дээр хөтөлбөрийг туршин буулгах анхны хамт олон болж байна. 

Логарифм сургуулийн хувьд 2008 онд байгуулагдсан ба Нийгмийн сэтгэлгээний манлайлагчдыг төрүүлэх алсын хараатай, дэвшилтэт боловсролын үзэл баримтлалтай прогрессив сургууль юм. Тус сургууль бага насны сурагчдын англи хэлний Grapeseed олон улсын хөтөлбөрийг 2010 оноос Монголын боловсролын системд анхлан нэвтрүүлж өнөөг хүртэл амжилттай хэрэгжүүлж буй туршлагатай. 

Монголын анхны 100 хүний суудалтай хөрвөдөг театр, NBA стандартын спорт заал гэх мэт боловсролын салбартаа шинээр эхлүүлж түүчээлсэн амжилт бүтээл дүүрэн тус хамт олонд Зүрх сэтгэлийн боловсролын хөтөлбөрийг түгээхээр зоримог эхэлж буйд нь баяр хүргэн амжилт хүсье.