Өдөрлөг бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 13 өртөөгөөр аялан хөгжилтэй, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.
Сурагчид маань эцэг эхчүүддээ хичээлээс гадуурх хөгжүүлэх дугуйлан, сургалтуудаасаа юу сурсан мэдсэнээ тайлагнасан юм.
Тухайлбал:
Оролцооны байгууллагын танилцуулга өртөө
Сурах бичгийн худалдаа, солилцоо өртөө
Start up өртөө
E-sport тэмцээн өртөө
Мэтгэлцээний өртөө
Миний цуглуулга
Технологийн өртөө
Open mic
Миний тэжээдэг амьтан өртөө
Сурагчид өөрсдийн тэжээдэг амьтнаа авч ирж бусдадаа амьтан тэжээх, хэрхэн арчилдаг талаар туршлагаа солилцлоо.
Хүүхдүүд минь өөрийн хобби, сонирхлоо улам баяжуулан хөгжүүлж, зуныг зугаатай сайхан өнгөрүүлэн, шинэ хичээлийн жилээр аз жаргалтай уулзацгаая.
Сэтгэгдэл бичих