Ажлын өдөр: 07:00-19:00

ТӨГСӨГЧДӨДӨӨ БАТЛАМЖ ГАРДУУЛАХ ЁСЛОЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА - 5 ДАХЬ ҮЕИЙН_ТӨГСӨЛТ

Логарифм сургуулийнхаа 2022-2023 оны хичээлийн жилийн 5 дахь үеийн төгсөгчид болсон Э.Бадмаа багштай 12а ангийн хайртай шавь нартаа халуун баяр хүргэе. Хүүхэд насны гэгээн дурсамж хөвөрсөн, баярын нулимс нүднээ хурсан, хөнгөн гуниг, бодрол давхцсан гайхалтай өдөр байлаа.

Шавь нар маань эрдэм номд шамдахын зэрэгцээ урлаг, спортоор тэргүүлж, өв тэгш иргэн болохын төлөө өөрсдийгөө хөгжүүлж, хичээн суралцсан амжилтыг нь үнэлэн Монголын сурагчдын холбоо, ЕБС-ын дунд сургуулиудын багш нарын холбооны шагналаар шагнаж урамшууллаа.

Мөн энэ анги маань спортын онцгой амжилт гаргасан төгсөгчидтэй анги юм.

СПОРТЫН 1-Р ЗЭРЭГ: 

12а анги Н.Наранбаатар - Сагсан бөмбөгийн төрөлд

12а анги Э.Билгүүн - Сагсан бөмбөгийн төрөлд

12а анги О.Баасан-Очир - Сагсан бөмбөгийн төрөлд

12а анги Б.Билгүүнтөгөлдөр - Волейболын төрөлд

12а анги Ц.Жавхлан - Волейболын төрөлд

12а анги Т.Тэмүүжин - Волейболын төрөлд

МОНГОЛЫН СУРАГЧДЫН  ХОЛБООНЫ ШАГНАЛ:

Шилдэг төгсөгч           

12а ангийн сурагч Н. Наранбаатар

Тэргүүний сурагч          

12а ангийн сурагч Х. Тэргэл

Эрдэм Оюу       

12а ангийн сурагч А. Ану

Оюунлаг сурагч            

12а ангийн сурагч "Д. Өлзийпүрэв,

12а ангийн сурагч Ц.Марал

12а ангийн сурагч Г.Энхнасан "

Авьяаслаг сурагч         

12а ангийн сурагч Ч. Соггён

Спортлог сурагч          

12а ангийн сурагч Ц.Жавхлан

12а ангийн сурагч Б.Билгүүнтөгөлдөр

12а ангийн сурагч О.Баасан-Очир

12а ангийн сурагч Ч.Мөнхтулга

ДУНД СУРГУУЛИУДЫН БАГШ НАРЫН ХОЛБООНЫ ШАГНАЛ:

Шилдэг төгсөгч           

12а ангийн сурагч Б. Соёмбо

Тэргүүний сурагч         

12а ангийн сурагч Ө. Төгөлдөр,

12а ангийн сурагч М.Тэмүүжин

Алтан бөмбөрцөг шагнал:    

12а ангийн сурагч Э. Билгүүн

Эрдмийг сураад, их үйлсийн аяныг эхлүүлж байгаа шавь нартаа сурах их хүсэл нь саадгүй байж, эх орондоо ихийг бүтээх иргэн болохын ерөөл дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих