Ажлын өдөр: 07:00-19:00

Бага ангийн сурагчдын "Монгол ахуй"-тай танилцах өдрийн аялал зохион байгуулагдлаа.

Бага ангийн сурагчдын "Монгол ахуй"-тай танилцах өдрийн аяллыг анги удирдсан багш, эцэг эх, асран хамгаалагч нартай хамтран зохион байгууллаа.

Хүүхдүүд маань нэг өдрийг анги хамт олноороо хөгжилтэй, дурсамж дүүрэн өнгөрүүлж, хөдөө агаарт тоглож наадан, Монгол гэр музейтэй танилцаж өнгөрүүллээ.

Хүүхдүүдийн маань зарим нь анх удаа морь унаж, хурга ишиг тэвэрч үзэж байгаа нь үнэхээр хайр хүрэм өхөөрдөм байлаа. Уулын орой булаацалдаж, гагнасан гинжийг тоглож, бие биетэйгээ хөөцөлдөн гүйлдэж аз жаргалтай, дурсамж дүүрэн өдөр өнгөрсөн.

Хамтран ажилласан Гоо зүйн секцийн хамт олонд талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих