Ажлын өдөр: 07:00-19:00

Гэр бүлийн чанартай цаг яагаад чухал вэ?

Эцэг эх, асран хамгаалагч бүр хүүхдээ эрүүл саруул, аз жаргалтай, дасан зохицох чадвартай болгохыг хүсдэг. Хүүхдийг амжилттай хүмүүжүүлэхэд мэдээж эрүүл мэнд, хоол тэжээл, хүүхдийн хөгжил, сэтгэл зүйн сайн сайхан байдал, боловсрол чухал нөлөөтэй байдаг.

Үүнийг эцэг эхчүүд тухайн салбарын мэргэжилтнүүдээс тусламж авч, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл авахыг хичээж байдаг. Гэсэн хэдий ч нэг энгийн үнэнийг бид ихэнхдээ орхигдуулж байна. Энэ нь эцэг эх, асран хамгаалагчийн анхаарал халамж, тэдэнд зориулах чанартай цаг юм.

Заримдаа эцэг эх, асран хамгаалагч хүүхдээ амжилттай өсгөхөд маш их санаа зовдог хэдий ч хүүхэдтэйгээ биечлэн харилцах цагийг өнгөрөөх нь чухал гэдгийг мартчихдаг. Энэ нь хичээл сургуулиас гадуурх бүх үйл ажиллагааг хяналтдаа байлгана гэсэн үг биш юм. Гэр бүлийн цаг гэдэг нь хүүхэд эцэг эх, асран хамгаалагчтайгаа хамтдаа ямар нэг зүйлийг хийхэд цаг зарцуулахыг хэлнэ.

Дараах нийтлэлээр танд

- Гэр бүлийн цаг яагаад чухал вэ?

- Гэр бүлийн чанартай цагийг хэрхэн бий болгох вэ? гэсэн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна.

Бэлтгэсэн: Логарифм сургуулийн сэтгэл зүйн алба

Сэтгэгдэл бичих