Бид энэ удаад дэлхийд боловсролоороо тэргүүлэгч Финланд улсын бага, дунд, ахлах болон их дээд сургуулиудаар зочилж сургалтын систем, орчин, суралцахуйн соёлтой танилцан туршлага судаллаа. Энэ дашрамдаа дэргэд нь байдаг Эстони улс руу экспресс аялал хийж хувийн болон улсын сургуулиар нь бас зочлоод амжлаа.
Мөн бидний түнш Финландын Eduten платформын үүсгэн байгуулагч эрдэмтэн професоруудтай уулзаж, Финланд болон Эстони улсын сургуулиудад энэ платформ маань хэрхэн хэрэглэгдэж байгааг үзэж сонирхлоо.
Финланд улсын боловсролын гол утгыг товчхоноор гэвэл ажилдаа эзэн өндөр мэдлэгтэй хүчирхэг багш, утга учиртай хүүхдэд сонирхолтой сонголттой сургалт, дижитал платформуудын ухаалаг хэрэглээ, бусдад төвөг уддаггүй соёлтой, зорилготой хүүхдийг төлөвшүүлдэг хариуцлагатай зарчимч гэр бүл байлаа.
Сониноос гэрийн даалгавар өгдөг, шалгалт авдаг юм байна лээ шүү.
Сэтгэгдэл бичих