Ажлын өдөр: 07:00-19:00

"ГЭРЭЛ ЦАЦАРСАН ХҮҮХЭД НАС" ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧДЫН ГАЛА ТОГЛОЛТ

Жил бүр зохион байгуулагддаг дунд, ахлах ангийн сурагчдын Гала тоглолт 4 жил завсарлаад дахин тоглогдож эцэг эх, багш нарынхаа сэтгэлийг огшоон баясгасан, гайхалтай сайхан концерт болж өндөрлөлөө

Хүүхдүүдийнхээ тоглолтыг үзсэн эцэг эхийн царайд баярын нулимс тодорч, хүүхдээрээ бахархаж, баярласан сэтгэлээ догдлон догдлон багш нартаа талархал илэрхийлж байгаа нь үнэхээр бахархалтай сайхан байна.

 Гала тоглолтод хүүхэд бүр оролцож, авьяас, чадвараа нээн хөгжүүлэх, тайзны соёлд суралцах, багаар хамтран ажиллах, хамтач зан чанарт суралцаж байдгаараа онцлог юм.

 Гала тоглолтоо амжилттай зохион байгуулсан Дунд, ахлах ангийн сургалт-хөгжлийн алба, Гоо зүйн секцийн хамт олонд халуун баяр хүргэж, талархал дэвшүүлье

Сэтгэгдэл бичих