Зөвлөгөө:
1. Хүүхэд тань гэрт байх үед аль болох хэрүүл, маргаан хийхээс татгалзаж тэвчиж сурах хэрэгтэй. Аль эсвэл хүүхдээ унттал хүлээж, дуугаа хурааж, харилцаагаа хэвийн байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хичээгээрэй. Хэрүүл маргааныг тэр дор нь эхлүүлэхгүй тэвчсэнээр хосуудад ч эергээр нөлөөлөх боломжтой ба хэн хэндээ хугацаа өгч хэрүүлийн үндсэн шалтгааныг эргэцүүлэх, уур бухимдал, хэт сэтгэл хөдлөлд авталгүй ярилцах боломж олгодог.
2. Хэрвээ хүүхдийнхээ дэргэд муудалцсан бол бие биеэсээ уучлалт гуйж, хүүхдэд эвлэрч буйгаа харуулаарай. Үнэхээр тэвчилгүй хэрэлдэж, муудалцсан бол хүүхдэдээ дараах зүйлсийг ч мөн адил үлгэрлэх хэрэгтэй.
- Хүн маргалдсаныхаа дараа үргэлж бие биеэсээ уучлалт гуйж эвлэрэх хэрэгтэй.
- Хэрүүл, маргаан мөнхийн үргэлжилдэг зүйл биш.
- Бие биедээ уурлахыг зөвшөөрч болох ч бүдүүлэг, муухай харьцахыг зөвшөөрч болохгүй.
3. Эцэст нь үнэхээр эцэг эх хоёрын харилцаа хүнд байдалд байгаа бол та мэргэжлийн сэтгэл зүйчээс зөвлөгөө тусламж аваарай.
Хүндэтгэсэн: Логарифм сургуулийн сэтгэл зүйн алба
Сэтгэгдэл бичих