Ажлын өдөр: 07:00-19:00

"УРАН ХЭЛХЭЭ" улсын Х наадамд Логарифм сургууль амжилттай оролцлоо

ЕБС-ын шилдэг бүжгийн хамтлаг шалгаруулах "УРАН ХЭЛХЭЭ" улсын Х наадамд Логарифм сургууль амжилттай оролцож Орчин үеийн бүжгийн төрөлд 29 хамтлаг оролцсоноос 4б ангийн авьяаслаг сурагчдын маань "Rock you" бүжиг шалгарч хүрэл медалийн эзэд боллоо. Багш, сурагчдадаа халуун баяр хүргэе.

Энэ жилийн наадамд нийт 5 төрөлөөр 129 хамтлагийн 900 сурагчид насны ангилалгүй оролцсон байна.

Логарифм сургуулийн бүжгийн багш СТА Т.Ариунзаяа, СТА О.Хатантуул нар 4 төрлөөр 12 хамтлаг бэлтгэн амжилттай оролцлоо.

Бүжгийн багш СТА О.Хатантуул маань "Шилдэг зохион байгуулагч" цомын эзэн болж энэ удаагийн уралдааныг маш амжилттай өндөрлүүллээ.

Баг, хамт олныг маш зохион байгуулалттай бэлтгэн оролцуулсан анги удирдсан багш, бүжгийн багш нар болон дэмжин хамтран ажилласан эцэг эхчүүддээ баярлалаа

Сэтгэгдэл бичих