- Сурагч нь эцэг эх, багш ажиллагсад болон бусад сурагчдаа хүндэтгэлтэй харьцаж, бусдын ялгаатай талыг хүндэлнэ.
- Сурагч нь багш нар, бусад сурагчид болон сургуулийн бусад ажиллагсадтай мэндэлдэг байна.
- Сурагч нь найз нөхөд, багшийгаа гомдоовол уучлал гуйдаг байна.
- Цахим орчны зохистой хэрэглээг мөрдөж, ёс бус үг хэллэг, үйлдэл, зан авир гаргахгүй байна.
- Сурагч нь сургуулийн дүрэмт хувцас, сургуулийн биеийн тамирын хувцсыг заавал өмсдөг байна.
- Сурагч нь эцэг эх, багш, найз нөхдөдөө тусалдаг, талархдаг байна.
- Сурагч нь багшийн өгсөн даалгаврыг цаг тухайд тогтмол хийдэг байна.
- Сурагч нь хичээлдээ хоцрохгүй, таслахгүй байна.
- Сурагч нь өөрийн, сургуулийн болон бусдын эд хөрөнгөнд ариг гамтай хандаж хайрлаж хамгаална.
- Сурагч нь өөрийн болон бусдын дэвтэр, ном, хэрэгсэл, хувцсанд ариг гамтай хандана.
- Сурагч нь бусдын юмыг авах болон хэрэглэхдээ эзнээс нь заавал зөвшөөрөл авна.
- Сурагч нь хичээлийн дундуур багшийн зөвшөөрөлгүйгээр ангиас болон сургуулиас гарч явахгүй.
- Сургууль анги танхимаа цэвэр байлгаж, хог тарихгүй байна.
- Хичээллэх болон хоол идэж дууссаны дараа сандал, ширээ, анги танхимаа эмх цэгцтэй орхидог байна.
Сургалт хөгжлийн алба