Ажлын өдөр: 07:00-19:00

ЭЦЭГ ЭХИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг: Ерөнхий зүйл

·         Хүүхдийн авьяас, чадварыг нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь хүүхдэдээ тусладаг байна.

·         Сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахтай холбогдуулан сургууль, багшаас тавьсан шаардлагыг биелүүлдэг байна.

  • Сургуулийн дүрэм журмыг чанд баримтлан бусдын эрх ашгийг дээдлэн хүндэтгэдэг байна.
  • Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж шаардлагатай төлбөрүүдийг цаг хугацаанд нь төлдөг байна.

Хоёр:   Сургалт, хөгжлийн талаар

2.1 Хүүхдээ хичээлд нь хоцроохгүй, таслуулахгүй.

2.2 Хичээлийн бэлтгэлээ бүрэн хангаж ирэх, гэрийн даалгавраа цаг тухайд нь хийдэг байхад хүүхдэдээ тусладаг, шаардлага тавьдаг байна.

  1. Хичээлийн дундуур багшийг дуудаж уулзах болон анги руу зөвшөөрөлгүй орохыг хориглоно.
  2. Хүүхдээ бие даалгаж сургах тал дээр сургууль, багшийн шардлагыг хүлээн авч хамтран ажиллана.
  3. Эцэг эхийн аливаа үйл ажиллагаа, хурал, сургалт, сурлагын ганцаарчилсан зөвлөгөө, уулзалтад заавал биечлэн ирж оролцоно. Хүндэтгэх шалтгаан гарвал албан ёсоор мэдэгдэж нөхөн ирж багш нартай уулзана.
  4. Сайн дурын үүднээс эцэг эх тодорхой ажлыг санаачлан хэрэгжүүлж, анги, сурагчдад мэдлэг, чадвар, зөвлөгөө, мэдээлэл, үйл ажиллагааны санхүүгээр дэмжих боломжтой.

Гурав: Хүмүүжил, ёс зүйн талаар

  1. Сурагчийн хүмүүжил, ёс зүйн тал дээр сургуулиас өгч буй зөвлөгөө, шаардлагыг хүлээн авч хамтран ажиллана.
  2. Өөрийн хүүхдийг сурагчийн хариуцлагын дүрэм, сургуулийн дүрэм журам, хүүхэд хамгааллын гэрээг даган биелүүлж байх талаар сануулж, хэлж өгдөг, мөрддөг байна.
  3. Хүүхдийн сургуулиас гадуурх эрүүл, аюулгүй байх эрхийг хангахад анхаарч  архи пиво, тамхи, утаат тамхи, мансууруулах бодис хэрэглэх, садар самууны сэдэлтэй үг, үйлдэл гаргах, хүчирхийлэл, гэмт хэрэг, дарамт, дээрэлхэлтийг анги хамт олон, үе тэнгийнхэндээ үзүүлэх, мөн өөрөө дээрх зүйлүүдэд холбогдохоос урьдчилан сэргийлэх тал дээр сонор сэрэмжтэй байж, хариуцлагатай хандана.  Хэрэв хүүхэд архи пиво уух, садар самуун, хүчирхийллийн шинжтэй үйлдэл гаргаж энэ нь бусад сурагчдын эрх ашигт нөлөөлөхүйц сөрөг нөлөөтэй бол сургалтын гэрээ цуцлах үндэслэл болно. 
  4. Үнэтэй гар утас, компьютер, таблет, эд хэрэглэл, алт, мөнгөн эдлэл хэрэглүүлэх, 5000₮-өөс дээш хэмжээний мөнгө хүүхдэдээ өгч явуулахыг хориглоно.
  5. Багшид үнэтэй бэлэг сэлт (тухайн нэг эцэг эхийн хувьд 50000₮-өөс дээш үнэ бүхий) өгөхийг хориглоно.
  6. Маргаантай асуудлаар бусад сурагчидтай шууд уулзах, үг хэл, биеийн хэлээр дарамтлах, гар хүрэхийг хатуу хориглоно.
  7. Хүүхдийнхээ үзэл бодлыг сонсч, хүндэтгэлтэй харилцах, хүүхдээ үг хэлээр доромжлох, гар хүрэхийг хатуу хориглоно.
  8. Багш, ажилтан, бусад эцэг эхтэй ёс зүйн хэм хэмжээг баримтлан зөв боловсон харьцана.
  9. Ангийн эцэг эхийн групп болон бусад олон нийтийн сүлжээг зөв боловсон ашиглана. Аливаа санал гомдол, шүүмжлэл байвал нийгмийн ажилтан, сургалтын менежер, сургуулийн удирдлагад албан ёсоор тавьж шийдвэрлүүлнэ.

Хариуцлагын шатлал:

  • Нийгмийн ажилтан болон Сургалтын менежер сануулга, анхааруулга өгөх
  • 3.3, 3.6 заалтыг зөрчсөн бол эцэг эхтэй сургалтын гэрээг шууд цуцална.

Сургуулийн сургалт-хөгжлийн алба