Ажлын өдөр: 07:00-19:00

ДУНД, АХЛАХ АНГИЙН СУРАГЧИЙН ЁС ЗҮЙН ДҮРЭМ

 

Нэг: Ерөнхий зүйл

  • Хариуцлагатай, найдвартай, дуулгавартай, шударга, хэзээд соёлч боловсон байна.
  • Сургуулийн дүрэм журмыг чанд баримтлан бусдын эрхийг дээдлэн хүндэтгэдэг байна.
  • Сурах үйлийг гол зорилгоо болгон хичээнгүйлэн суралцдаг байна.
  • Нийгмийн идэвх, оролцоотой байж сайн үйлийн төлөө зүтгэл гаргадаг байна.
  • Бусдын эрх ашгийг хүндэтгэн эрүүл, аюулгүй орчинд сурч хөгжинө.

Хоёр:   Цаг ашиглалт

      2.1 Хичээлдээ үргэлж идэвхтэй суудаг байна.

  1. Хичээлдээ үргэлж цагтаа ирдэг байна. Хичээлдээ 8:30 гэхэд ирсэн байна.
  2. Сургуулиас зохион байгуулж буй аливаа  ажилд  идэвхтэй, цаг баримталж, зохион байгуулалт сайтай оролцдог байна. Хичээлийн цагаар бусдад саад болохыг хориглоно.
  3. Хичээлийн цагийг бүрэн дүүрэн ашигладаг байна.
  4. Хичээл сургалт, бусад үйл ажиллагааны үед дэг, соёлоо сайн баримтална.
  5. Чөлөөт цагаа өөрийн хүсэл сонирхлын дагуу үр бүтээлтэй өнгөрүүлдэг байна.

Гурав: Дүрэмт хувцас, хувийн соёл

  1. Сургуулийн дүрэмт хувцас болон биеийн тамирын хувцсыг өдөр бүр цэвэр цэмцгэр өмсдөг байна.
  2. Үсээ элдэв өнгөөр будахгүй, гаж засалт, сорлолт хийлгэхгүй байна. Хөвгүүд үсээ богино засуулна. Унждаг ээмэг, гинж, бөгж зүүхгүй байна. Хумсаа ургуулахгүй, будахгүй. Нүүрээ мөн будахгүй.
  3. Сургалтын цагаар гар утас хэрэглэдэггүй байна. /Өглөө ангийн багшдаа хураалгана./
  4. Эрүүл мэндийн зөв дадал хэвшлийг эрхэмлэж өдрийн хоолны дараа шүдээ тогтмол угаадаг байна.
  5. Хичээлийн цагаар чипс, ундаа, бохь, торт, кимбаб гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байна.
  6. Бусдын эд зүйлд зөвшөөрөлгүй хүрэх, оролдох, санамсаргүй болон санаатайгаар авах, нуух зэрэг зөрчил гаргадаггүй байна.
  7. Өөрийн байгаа бүхий л газар болон цахим орчинд бүдүүлэг үг хэрэглэхгүй, бусдыг шоолох, доромжлох, дарамтлах, гүтгэх, дорд үзэх, бусдын биед гар, хөл хүрэх, цохих, зодох, буруу зүйлд анги хамт олон, найз нөхдөө ятгах, уриалахыг хатуу хориглоно.
  8. Архи пиво, тамхи, утаат тамхи, мансууруулах бодис хэрэглэхгүй, садар самууны сэдэлтэй үг, үйлдэл гаргахгүй, хүчирхийлэл, гэмт хэрэг, дарамт, дээрэлхэлтийг анги хамт олон, үе тэнгийнхэндээ үзүүлэхгүй, ийм асуудлыг нуун дарагдуулахгүй байна.

3.9   Бусдыг дээрэлхэх, шоолох, гадуурхах, дорд үзэх, бусдад гар хүрэхийг хатуу хориглоно.

Дөрөв: Хичээл сургалт, нийгэм соёлын үйл ажиллагаа

  1. Хичээлийн бэлтгэлийг тогтмол хангаж ирнэ.
  2. Бусад сурагчдын сурах эрх, хөгжих, эрүүл, аюулгүй орчинд байх эрхийг хүндэтгэдэг байна.
  3. Гэрийн даалгавраа тогтмол хийдэг байна.
  4. Ахиц амжилттай суралцдаг байна.
  5. Нийгэм-соёлын аливаа үйл ажиллагаанд соёлтой, идэвх санаачлагатай оролцож, мөн удирдан зохион байгуулдаг байна.

Хариуцлагын шатлал:

  • I шат - Ангийн багш сануулга өгөх (3.8 аас бусад тохиолдолд)
  • II шат - Эцэг эхэд утсаар сануулга өгөх, эцэг эхийг дуудаж уулзах
  • III шат - Сургалтын менежер, Захирал, Хүүхэд хамгааллын багийн ахлагчийн албан сануулга
  • Сүүлийн шат - Сургалтын гэрээ цуцлалт  
  • Дүрмийн 3.8-ыг зөрчсөн тохиолдолд сургалтын гэрээг шууд цуцлана. 

Сургуулийн сургалт-хөгжлийн алба