Home
STEAM сургалт

STEAM сургалт

STEAM СУРГАЛТ

STEАM бол цаг үедээ нийцсэн, бүтээлч чадварлаг хүмүүн болж төлөвших суурийг тавих зорилго бүхий орчин үеийн дэвшилтэт хөтөлбөр юм. “STEAM” (Science, Technology, Engineering, Art, Math) – Шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, урлаг, математик гэсэн таван үгний товчлол бөгөөд математик, инженерчлэлийн цогц чадамжийг урлагийн сэтгэлгээтэй хамтруулан олгодог давуу талтай тул яах аргагүй 21 дүгээр зуунд заавал эзэмших ёстой мэдлэг чадварт тооцогддог.

Бидний хувьд:

1-3 дугаар ангид урлан бүтээх, уран зураг зэрэг хичээлүүдээр анхны суурийг тавина.

4 дүгээр ангиас эхлэн 50 жилийн түүхтэй Германы алдарт FischerTechnik компанийн STEM РОБОТИК сургалтын хэрэглэгдэхүүн, хөтөлбөр, болон Австрийн UNIMAT багажаар хичээл явагддаг. Эдгээр сургалтын хэрэглэгдэхүүнийг Герман, АНУ, Их Британи, Австри, Словак, Хорват, Хятад, ОХУ, Бразил, Индонез, Тайланд, Тайван, Турк, Урагвай улс гэх мэт дэлхийн өнцөг булан бүрт бүх насны сурагчдад роботикийн боловсролыг үе шаттайгаар олгох зорилгоор өргөнөөр ашигладаг. Хичээл MAKER SPACE LAB хэмээх зохион бүтээх турших зориулалтын анги танхимд явагддаг.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд сурагчид Robo Pro Light програм хангамжийг ашиглан энгийн програмчлал хийнэ. Эргэдэг тоглоом, явган хүний замын гэрлэн дохио, хөргөгч, угаалгын машин, гүйдэг хаалга, автомашины шил арчигч, гар хатаагч, гэрэлт цамхаг зэрэг энгийнээс ахисан түвшний олон загваруудыг угсарч хүний өдөр тутмын амьдралд роботик хэрхэн угсрагдаж, хэрэглэгдэж байгааг жижиг загвараар туршилт хийн угсарч ойлгож авдаг.  Энэхүү хичээл нь хүйс харгалзахгүй ордгоороо онцлогтой.

Ахлах ангид энэ улмаар кодинг, програмын хэл бичих болон 3D принтерээр бүтээл хийх зэрэг болон ахидаг.