Ажлын өдөр: 07:00-19:00

БАГА АНГИЙН СУРАГЧДЫН СПАРТАКИАД

II-V ангийн сурагчдын спортын наадам амжилттай болж өндөрлөлөө. Сургууль бол эрүүл, спортлог амьдралын үндсийг тавих газар байдаг учраас хүүхэд бүрийг оролцуулдгаараа манай спортын наадмын давуу тал, онцлог оршдог.

Сурагчид маань Өндрөөс өндөр, Хурднаас хурдан, Хүчтэйгээс хүчтэй байж нөхөрсөг өрсөлдөн, энэ удаад Улаан Луу багийнхан ялалт байгууллаа.

Идэвхтэй, хичээл зүтгэлтэй байсан багш, сурагчдадаа, хүрэлцэн ирж дэмжиж хамтран ажилласан эцэг эх, асран хамгаалагч нартаа баяр хүргэе. 

Спортын наадмаа маш амжилттай зохион байгуулсан Бага ангийн сургалт арга зүйн алба, Гоо зүйн сургалт арга зүйн баг, хамт олонд Талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих