Ажлын өдөр: 07:00-19:00

Beijing Model United Nations (BEIMUN)

Логарифм сургууль дээр 2 сард зохион байгуулагдсан Загвар НҮБ-ын төлөөлөгч сурагчид 3-р сарын 15-17-ны өдрүүдэд БНХАУ-ын Бээжин хотноо Бээжингийн Олон улсын сургуульд болсон Олон улсын Бээжингийн загвар НҮБ-ын 31 дэх удаагийн чуулганд оролцоод ирлээ.

Чуулганд дунд, ахлах ангийн нийт 25 төлөөлөгч оролцлоо. Сурагчдыг сургуулийн захирал Б.Одхой болон тус сургуулийн НҮБ-ын загвар чуулганы даргалагч А.Рам нар хариуцан авч явлаа.

Сургуулийг төлөөлөгч сурагчид өөр өөр улс орноос ирсэн 18 сургуулийн бусад 200 төлөөлөгчтэй хамтран “Талцалтай ертөнцөд энх тайвнаар зэрэгцэн орших нь” сэдвийн дор нийгмийн янз бүрийн асуудлыг шийдвэрлэхэд чухал ач холбогдол үзүүлэх тогтоол шийдвэрүүдэд хүрч амжилттай оролцсон байна.

The Logarithm School's Model United Nations delegation participated the 31st International Beijing Model United Nations (BEIMUN) Conference held at Beijing International School last March 15-17 in Beijing, China.

A total of 25 middle and high school delegates took part in the conference. The students were assisted by the school principal, Ms. Odkhoi Bold, and the school's MUN Director, Mr. Ram Aquino.

The school's delegation worked collaboratively with 200 other representatives from 18 other schools hailing from different countries to create a meaningful resolution to various social issues abiding with theme, “Coexisting Peacefully in a Polarized World”.

Сэтгэгдэл бичих