Ажлын өдөр: 07:00-19:00

Амжилтын мэдээ

Альпийн цанын 2024 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн 2024.03.16-17 өдрүүдэд Скайрезорт цанын баазад зохион байгуулагдлаа.

5б ангийн сурагч Г.Индира маань U12 насны ангилалд амжилттай өрсөлдөн Жиант Слалом, Слалом төрөлд тус бүр 3-р байр эзлэн хос Хүрэл медаль хүртсэн амжилт гаргасанд сургууль, анги хамт олноос нь халуун баяр хүргэж, улам их амжилтыг хүсэн ерөөе. 

 Г.Индира маань 1 сараас хойш бэлтгэл хийж эхэлсэн бөгөөд богино хугацаанд амжилт гаргасанд ээж аав нь баяртай байгаа бөгөөд тэрээр өглөө эрт -30°С хүйтэнд бэлтгэл хийж зорилгынхоо төлөө хичээллэсэн байна. 

Өнөөдөр хийж буй үйлдэл бүхэн ирээдүйг бүтээж байдаг.

Сэтгэгдэл бичих