Ажлын өдөр: 07:00-19:00

Бяцхан шавь нар маань УНШИЖ, БИЧИЖ, БОДОЖ сурлаа.

2023-2024 оны хичээлийн жилийн 1-р ангийн сурагчдын Эрдмийн баяр сэтгэл догдлуулсан, дурсамж хөглөсөн үйл ажиллагаа болж өндөрлөлөө.

Бяцхан шавь нар маань Уншиж, Бичиж, Бодож сурснаа дуу, шүлгээр илэрхийлж, бүжиглэж эцэг эх, асран хамгаалагч нартаа бэлэг барилаа. Энэхүү мөч эцэг эхийн болоод багшийн нарынх нь нүдэнд баярын нулимс хуруулсан давтагдашгүй аз жаргал байлаа.

Эх орны хөгжлийн түүчээ болох бяцхан шавь нарын маань эрдмийн зам мөр нь дардан байх болтугай! 

Эрдмийн баяраа амжилттай зохион байгуулсан Бага ангийн сургалт - хөгжлийн алба, Гоо зүйн сургалт арга зүйн баг, Үйл ажиллагааны багийн хамт олонд талархал дэвшүүлэхийн хамт үргэлж бидний үйл ажиллаагааг дэмжин хамтран ажиллаж ирсэн эцэг эх, асран хамгаалагч нартаа баярлалаа.

Сэтгэгдэл бичих