Ажлын өдөр: 07:00-19:00

Монгол улсын 2024 оны U18 насны Улсын Аварга Шалгаруулах тэмцээн Логарифм Тайтанс баг амжилттай оролцлоо.

МСБХ-ны Монгол улсын 2024 оны U18 насны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд Манай эмэгтэй шигшээ Логарифм “ТАЙТАНС” баг маань Алтан медаль хүртлээ.

Эмэгтэй багийн шилдэг дасгалжуулагч болсон Undrah Ganbold дасгалжуулагчдаа халуун баяр хүргэе

Эмэгтэй “Үнэ цэнэтэй тоглогч” MVP-ээр тамирчин Б. Болор-эрдэнэ шалгаран, МУБИС-ийн Сагсан бөмбөгийн багш, дасгалжуулагчийн ангид МСБХ-ны 100%-ийн тэтгэлэгтэй суралцах урилга авсанд баяр хүргэе

Шилдэг гарааны 5-т болсон тамирчин Ц.Уртнасандаа баяр хүргэе.

Зохион байгуулсан MBA Монголын Сагсан Бөмбөгийн ХОЛБОО/Mongolian Basketball Association болон нийт баг тамирчиддаа талархал илэрхийлэн, дараа дараагийн тэмцээнүүдэд нь амжилт хүсье.

Гал шиг дүрэлзэн

Аянга мэт ниргэлээ

Сэтгэгдэл бичих