Ажлын өдөр: 07:00-19:00

Логарифм сургууль шинэхэн Гавьяат багшаа өлгийдөн авсан баярт өдөр өнөөдөр тохиож байна.

Логарифм сургуулийн ууган багш, Бага ангийн багш Г.Лхагва багш маань Монголын багачуудын боловсролын төлөө нийт 55 жил тасралтгүй ажилласан хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж Монгол улсын гавьяат багш хэмээх төрийн дээд шагналыг Төрийн тэргүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гараас гардан авлаа.

Г. Лхагва багш Монгол улсын ууган дунд сургууль Лаборатори Нэгдүгээр сургуульд 40 жил, Логарифм сургуульдаа 15 жил тасралтгүй ажиллаж, нийт 11 анги даан төгсгөсөн билээ.

Г.Лхагва багшдаа Логарифм сургуулийн , удирдлага, үүсгэн байгуулагч нар, үе үеийн шавь нар болон сургуулийн хамт олны өмнөөс халуун баяр хүргэж, хүндэтгэн талархал дэвшүүлье.

Сэтгэгдэл бичих