Ажлын өдөр: 07:00-19:00

Учиртай урилга уулзалт

Ахлах ангийн ах эгч нар нь дунд ангийн дүү нартаа амжилтын түүх, сурах арга барилаа хуваалцаж “Сурагч сурагчаасаа суралцах” зорилготой “Учиртай урилга” уулзалтыг МХБУЗ-ын САЗ-н баг зохион байгууллаа.

Урилгаар ирсэн илтгэгч сурагчид маань маш бүтээлч атлаа амьдралд ойр , бодит кейс жишээгээр өөрсдийн гаргасан амжилт, сурах арга барил, ялалт ялагдлыг тайлбарлан ярьсан нь сонсогч сурагчдад сонирхолтой, үр өгөөжтэй байлаа.

 “Би ч гэсэн хичээвэл энэ ах эгч нар шиг, магадгүй тэднээс ч илүү амжилт гаргах боломжтой юм байна” гэсэн сэдлийг төрүүлсэн сайхан уулзалт болж болж өндөрлөлөө.

Сэтгэгдэл бичих