Ажлын өдөр: 07:00-19:00

ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД

Ахлах ангийн сурагчдад зориулсан ДЭЛХИЙН СУРГУУЛИУД МОНГОЛД арга хэмжээгээр АНУ, Япон, БНХАУ, Казакстан зэрэг улс орны их дээд сургуулийн танилцуулга, мэдээлэл өгч, сурагчид өөрсдийн сонирхсон зүйлсийг асууж ярилцлаа.

Тус сургуулиудын элсэлтийн албаны төлөөлөгчид ирж сургуульд элсэн орох журам, мэргэжлийн чиглэлүүд, тэтгэлэгт хөтөлбөрүүдийн талаар танилцуулга хийж байгаа нь онцлог байлаа.

Дэлхийн сургуулиуд Монголд арга хэмжээ 10 сарын 27, 28-ны өдрүүдэд 14:00 -18:00 цагийн хооронд Улаанбаатар дахь Олон Улсын Дунд сургууль дээр зохион байгуулагдах тул очиж гадаадын 30 гаруй их дээд сургуулиудын төлөөлөгчидтэй уулзаж, элсэлтийн талаар нэмэлт танилцуулга, мэдээлэл авч болох юм байна.

Сэтгэгдэл бичих