Ажлын өдөр: 07:00-19:00

СОНИРХЛЫН КЛУБ ТАНИЛЦУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГАА

Сурагчид маань хичээлийн бус цагаар өөрсдийгөө хөгжүүлэх чиглэлээр хүссэн сонирхлын клуб байгуулан, сонирхлынхоо дагуу багаа бүрдүүлж, хичээлийн жилийн турш хамтран үйл ажиллагаа зохион байгуулах, бизнес төсөл бичин сонирхлын клубээрээ дамжуулан хөрөнгө босгох боломжтой болж байна.

Энэ хичээлийн жилд сонирхлын 18 клуб байгуулагдлаа. Клубээ үүсгэн байгуулсан манлайлагч сурагчдадаа сургуулийн зүгээс үйл ажиллагааг нь албан ёсоор хүлээн зөвшөөрч клубийнх нь гэрчилгээг гардуулан итгэл үзүүлж дэмжлээ.

 "1000 бээрийн аялал 1 алхмаас эхэлдэг" Шинээр клуб байгуулсан сурагчдадаа амжилт хүсье. 

Оролц, Суралц, Хөгж,

Сэтгэгдэл бичих