Ажлын өдөр: 07:00-19:00

ЭЕРЭГ ЦЭНЭГ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хичээл сургалтын үйл ажиллагаа дуусаж зуны амралт эхэлж байгаатай холбогдуулан сурагчдын зөвлөл, сургуулийн хүүхдийн оролцооны байгууллага клубүүд хамтран “ЭЕРЭГ ЦЭНЭГ” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөг бүтэн өдөр үргэлжилсэн бөгөөд нийт 13 өртөөгөөр аялан хөгжилтэй, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүллээ.

 Сурагчид маань эцэг эхчүүддээ хичээлээс гадуурх хөгжүүлэх дугуйлан, сургалтуудаасаа юу сурсан мэдсэнээ тайлагнасан юм.

Тухайлбал:

Оролцооны байгууллагын танилцуулга өртөө

Сурах бичгийн худалдаа, солилцоо өртөө

Start up өртөө

E-sport тэмцээн өртөө

Мэтгэлцээний өртөө

Миний цуглуулга

Технологийн өртөө

Open mic

Миний тэжээдэг амьтан өртөө

Сурагчид өөрсдийн тэжээдэг амьтнаа авч ирж бусдадаа амьтан тэжээх, хэрхэн арчилдаг талаар туршлагаа солилцлоо.

Хүүхдүүд минь өөрийн хобби, сонирхлоо улам баяжуулан хөгжүүлж, зуныг зугаатай сайхан өнгөрүүлэн, шинэ хичээлийн жилээр аз жаргалтай уулзацгаая.

Сэтгэгдэл бичих