Ажлын өдөр: 07:00-19:00

Эцэг эхчүүдийн шатар, теннисийн тэмцээн 13 дах жилдээ амжилттай зохион байгуулагдлаа

Жил бүр сурагчдын эцэг эхчүүдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг "Нөхөрсөг" спортын олон төрөлт тэмцээн шатар, ширээний теннисийн тэмцээнүүдээр амжилттай эхэллээ.

Жил бүр сурагчдын эцэг эхчүүдийн дунд уламжлал болон зохион байгуулагддаг "Нөхөрсөг" спортын олон төрөлт тэмцээн шатар, ширээний теннисийн тэмцээнүүдээр амжилттай эхэллээ. 
Ээж, аав, өвөө, эмээ нар маань нэгэн өдрийг хамтдаа хурд хүч, авхаалж самбаа, уран ухаанаа уралдуулан хөгжилтэй өнгөрүүллээ.
Анги хамт олноо төлөөлөн, цаг зав, сэтгэл гарган тэмцээндээ идэвхтэй оролцсон, дэмжсэн сургуулийнхаа нийт эцэг эхчүүддээ талархал илэрхийлж байна 
Тэмцээн маань хэдийн эцэг эхчүүдийн хүсэн хүлээдэг үйл ажиллагаа болж, жилээс жилд улам өрсөлдөөнтэй болж байна. 
Жил бүр тэмцээндээ оролцож танилууд болсон өвөө нар маань Цэргийн баяраар мөн шатрын тэмцээн зохион байгуулах хүсэлт тавьсан 
Ингээд тэмцээний дүн мэдээг танилцуулж байна.

Эрэгтэй шатрын төрөлд 

  • 1а ангийн сурагч Ү.Ирмүүний аав М.Үнэнбат - Алтан медаль
  • 6б ангийн сурагч Ү. Биндэрьяагийн аав Н.Үүрцайх - Мөнгөн медаль
  • 2б ангийн сурагч Б. Оюун - Ундрахын аав Г. Баатар - Хүрэл медаль

Эмэгтэй шатрын төрөлд 

  • 5а ангийн сурагч Б. Амартүвшингийн ээж Б. Түвшинзаяа - Алтан медаль
  • 2а ангийн сурагч А. Золбоогийн ээж А. Мөнхтуяа - Мөнгөн медаль
  • 11а ангийн сурагч М. Ирмүүний ээж Б. Алтантуяа - Хүрэл медаль

Эрэгтэй ширээний теннисийн төрөлд 

  • 11а ангийн сурагч Ч. Мөнхтулгын аав Чинтөгс - Алтан медаль
  • 3а ангийн сурагч Э. Тэлмүүний аав Энхтүвшин - Мөнгөн медаль
  • 2в ангийн сурагч Т. Мэргэний аав Тамир - Хүрэл медаль

Эмэгтэй ширээний теннисийн төрөлд 

  • 2в ангийн сурагч Т. Мэргэний ээж Мөнхгэрэл - Алтан медаль
  • 3б ангийн сурагчийн ээж Энхдөлгөөн - Мөнгөн медаль
  • 2а ангийн сурагч Уянгын эмээ Тунгалаг - Хүрэл медаль тус тус хүртлээ.

Шинэ, шинэ аваргууд төрсөн, гэр бүлээрээ медаль хүртсэн гээд сонирхолтой, өрсөлдөөнтэй тэмцээн боллоо.

Сэтгэгдэл бичих