Ажлын өдөр: 07:00-19:00

Онцлох мэдээ

Логарифм сургууль шинэхэн Гавьяат багшаа өлгийдөн авсан баярт өдөр өнөөдөр тохиож байна.

Логарифм сургуулийн ууган багш, Бага ангийн багш Г.Лхагва багш маань Монголын багачуудын боловсролын төлөө нийт 55 жил тасралтгүй ажилласан хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж Монгол улсын гавьяат багш хэмээх төрийн дээд шагналыг Төрийн тэргүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн гараас гардан авлаа.

НҮБ-ын загвар хурал СISSMUN

БНХАУ-ын Шанхай хотод зохион байгуулагдсан НҮБ-ын загвар хурал СISSMUN-д Логарифм сургуулийн ахлах ангийн сурагчид оролцлоо.

Монгол улсын 2024 оны U18 насны Улсын Аварга Шалгаруулах тэмцээн Логарифм Тайтанс баг амжилттай оролцлоо.

МСБХ-ны Монгол улсын 2024 оны U18 насны Улсын Аварга Шалгаруулах Тэмцээнд Манай эмэгтэй шигшээ Логарифм “ТАЙТАНС” баг маань Алтан медаль хүртлээ.