Home
ТАЛАРХАЛ

ТАЛАРХАЛ

Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг дэвшүүлье2020 оны 11 сарын 11- нээс хойш 5 долоо хоног хичээл цахим хэлбэрээр орлоо. Багш, сурагчид маань өнгөрсөн жил цахим хичээл бэлдэх, цахимаар хичээллэхэд маш сайн суралцсан тул бид шуурхай цахим шилжилт хийж, цаг алдалгүй сургалтаа явуулж чадлаа. Ийнхүү 5 долоо хоногийн хугацаанд бид Google Education багцыг ашиглан 2738 нэгж цахим хичээл зааж, хурал уулзалт зохион байгуулжээ. Багш сурагчдын боловсруулж, гүйцэтгэсэн даалгаврын тоо 7941 – д хүрч, 724 хэрэглэгч өөр хоорондоо 46666 email солилцсон байна.Энэ удаагийн цахим сургалт багш сурагчдын өмнөх жилийн дадал, туршлагад тулгуурласан төдийгүй эцэг эхчүүд маань хүүхэдтэйгээ хамт байж анхаарал тавин оролцсоноор үр дүнтэй сургалт боллоо.Хөл хорионы энэ цаг үед цахим хичээлд хүүхдээ бүрэн хамруулж, дэмжиж, хамтарч байгаа НИЙТ ЭЦЭГ ЭХЧҮҮДДЭЭ, цар тахал дэгдээд буй энэ давагдашгүй нөхцөл байдалд сурган хүмүүжүүлэх их ажлаа тасралтгүй хийж, ачаалал даан хөдөлмөрлөсөөр буй ЭРХЭМ БАГШ НАРТАА хичээнгүйлэн суралцсаар буй БҮТЭЭЛЧ ШАВЬ нартаа талархал илэрхийлье. Өнөөдөр дэлхий даяар хийж буй энэхүү дижитал шилжилт хүүхдүүдийн хувьд өөрийгөө дайчлан бие дааж суралцах дадлыг хэвшүүлэх, цахим орчин дах ур чадвараа нэмэгдүүлэх, XXI зууны цахим хэрэглээг бүтээлчээр ашиглаж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах чадварлаг иргэн болох бэлтгэл болж байна. Ингээд бидний хагас жилийн амралт 12 сарын 18-наас эхэлж шинэ сорил, сургамж, дурсамж дүүрэн 2020 он улиран одож, итгэл найдвар дүүрэн 2021 ондоо эргэн уулзах нь ээ. Та бүхэн эрүүл мэнддээ анхаарч, дархлаагаа дэмжин, ирж буй ШИНЭ ОНОО ГЭР БҮЛЭЭРЭЭ САЙХАН УГТААРАЙ!
Бичлэг үзэх холбоос

Leave a Comment

*

*