Home
Логарифм сургууль болон LIT academy хамтрав

Логарифм сургууль болон LIT academy хамтрав

Энэ хичээлийн жилийн эхэнд Логарифм сургууль болон LIT academy хамтран дэлхийн жишиг болсон сургуулиудад ордог IT хичээлийн хөтөлбөрийг сургалтандаа нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ байгуулсан билээ. Үүний хүрээнд дунд ахлах ангийн Мэдээллийн технологийн хичээлийн хөтөлбөрийг шинэчилж, бэлтгэлээ хангасан бөгөөд 11 сарын 16-ны өдөр дунд ахлах ангийн бүх хүүхдүүдийн маань онлайн сургалтын эрх нээгдсэнийг дуулгахад таатай байна. Уг хөтөлбөрийн бас нэг онцлог нь сурагч өөрийн хурд чадварт тохируулан багшийн чиглүүлэгтэй бие даан суралцах ба үзээд дууссан тохиолдолд дараагийн сэдвийн эрхээ нээлгэн үзэх боломжтой юм.Мөн уг хөтөлбөрийн хүрээнд Логарифм сургуулийн багш нарын компьютер техник, технологи, цахим хэрэглээ, хэрэглээний болон график дизайны програм хангамж дээр ажиллах чадварыг дээшлүүлэх сургалтуудыг авч байгаа бөгөөд багш нар маань эхнээсээ сертификатаа аваад эхэлсэн байна.
Энд дарж бичлэгийг хүлээн авч үзээрэй

Leave a Comment

*

*