Home
Cургалтын үйл ажиллагаагаа зайнаас тасралтгүй үргэлжүүлж байна.

Cургалтын үйл ажиллагаагаа зайнаас тасралтгүй үргэлжүүлж байна.

УОК-оос нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хориог 12-р сарын 1-ний өдөр хүртэл үргэлжлүүлэн сунгасан энэ цаг үед сургууль, багш нар нь GOOGLE Education suite багцын Classroom, хурал уулзалтын MEET, тест судалгааны Google form ашиглан техник технологи болон бусад бэлтгэлүүдээ ханган сургалтын үйл ажиллагаагаа зайнаас тасралтгүй үргэлжүүлж байна. Бид энэ цаг хугацаанд бэлтгэлтэй байж 1-р улирлын хичээлүүдээ шахуу оруулсан бөгөөд одоо энэ хөл хорионы хугацааны цахим хичээлүүдийн хамгийн гол зорилго бол шавь нараа цахимаар үр дүнтэй сургаж, сурсан мэдлэгийг нь бататгах юм. Өнгөрсөн хичээлийн жилд багш сурагчид маань Google Education suite ашиглан цахим хичээл заах, оролцох, даалгавар тест бэлдэх, илгээх, live хичээлүүд явуулах, оролцох гээд интернэт орчинд мэдлэг бүтээх чадваруудаа сурмаг эзэмшжээ.

Эцэг эхчүүд минь та бүхэн хүүхдийнхээ сурах үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн, хүүхдүүддээ цагтаа хичээлдээ хамрагдах, тэмдэглэл хөтлөх, дасгал даалгавар, шалгалт сорил, онлайн олимпиад уралдааны тестээ хариуцлагатай хийхэд нь туслаарай. Бас хөл хорионы хугацаан дах сургалтын хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангахад хамтран ажиллаж бидэнд хэлэх санал зөвлөгөөгөө info@logarithm.edu.mn хаяг руу цаг тухайд нь илгээж өгөөрэй. Дэлхийн олон орны сурагчид, оюутнууд цахимаар хичээлээ хийж байгаа энэ цаг үед бид бүгд гэр гэрээсээ хамтдаа цахимаар аюулгүй суралцах боломжтой байгаадаа – багш нартаа, эцэг эхдээ болон аюулт өвчинтэй тэмцэж буй эмч, цагдаа гээд төрийн олон хариуцлагатай ажлыг хийж бидний аюулгүй байдлыг хангаж байгаа хүмүүстээ талархаж байна!

Leave a Comment

*

*