Home
Хүүхдийн төлөө за гэж хэлсэнд баярлалаа

Хүүхдийн төлөө за гэж хэлсэнд баярлалаа

Бид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд сургууль орчмынхоо буюу Сүхбаатар дүүргийн 8-р хорооны нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн талбайн тохижилтын ажлыг Нийслэлийн захирагчийн ажлын албаны захиалгаар гүйцэтгэж дуусган ашиглалтад орууллаа.Олон жилийн турш ашиглагдаагүй хууль бусаар хашигдсан байсан энэ газар өнөөдрөөс цэцэг мод ургаж, хүүхэд тоглож наадах хүүхдэд ээлтэй сайхан талбай болсонд бид баяртай байна. Уг талбай дээр 1-18 насны хүүхдүүд тоглох, амрах, салхилах, 3х3 сагс тоглох, мөн манай сургуулийн сурагчид болон Дуду эмээ цэцэрлэгийн бяцхан хүүхдүүд гамшгийн үед цуглах боломжтой боллоо. Ойр орчмын байрны нялх хүүхэдтэй ээж нар мөн тамхигүй цэвэрхэн орчинд хүүхдээ салхинд гаргаж нарлах боломжтой боллоо. Хүүхдийн төлөө за гэж хэлсэнд баярлалаа.
Нээлтэнд СБД-ийн Боловсролын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ч. Мөнхчимэг, 8-р хорооны ажилтан Бямбажав, Дөрвөн хөрш СӨХ-ий дарга Ч. Хандмаа, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн Дэмжих Алтай ХХК-ийн захирал Лхагва, Инженер Хишгээ нар оролцлоо.

Leave a Comment

*

*