Home
VR системийг сургалтанд нэвтрүүлэв

VR системийг сургалтанд нэвтрүүлэв

Өнгөрөгч хичээлийн жилээс бид Монгол Улсын Их Сургуулийн Хэрэглээний Шинжлэх Ухааны сургуулийн дэргэдэх гарааны “Дижитал солюшнс” ХХК-тай хамтран Байгаль – Нийгмийн ухааны сургалтандаа Virtual reality – AR, VR контент, технологийг нэвтрүүлэхээр хамтын ажиллагааны гэрээ үзэглэсэн билээ.Виртуал реалити буюу “Цахим бодит байдал” хэмээх энэхүү технологийн ачаар хүүхдүүд маань виртуал орчинд сансар гараг эрхэс, түүхийн дурсгалт газруудаар сургуулийн танхимаасаа өөрийн биеэр бодит мэт аялж, хими биологийн туршилтуудыг хийж, амьд байгаль, организмтай танилцан “бодит мэдрэмж”-д суурилсан мэдлэг бүтээнэ. Мөн хамтын ажиллагааны хүрээнд тус компанийн бусад виртуал контентуудыг үнэ төлбөргүй сургалтандаа хэрэглэх боломжтой юм. Бид хавар VR төхөөрөмжүүдээ хүлээн авч багш нартаа сургалтаа авсан бөгөөд энэ хичээлийн жилд танхимын сургалтандаа хэрэглэхээр тэсэн ядан хүлээж байна.

Leave a Comment

*

*