Home
2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт

2020 оны Элсэлтийн ерөнхий шалгалт

2019-2020 оны хичээлийн жилийн төгсөгч шавь нар маань Элсэлтийн ерөнхий шалгалтаа амжилттай өглөө.Энэ жилийн шалгалтад нийт 20 сурагч маань 6 хичээлийн төрлөөр оролцсон юм. Үүнээс:- 800 оноо бүхий 2 сурагч, – 700-гаас дээш оноо бүхий сурагч давхардсан тоогоор 22, – 600-гаас дээш оноо бүхий сурагч давхардсан тоогоор 26 тус тус шалгагдсан байна. Сургуулийн энэ жилийн ЭЕШ-ын дундаж оноо #684

Ингээд шалгалтаа амжилт дүүрэн өгч, амьдралынхаа хамгийн том бөгөөд чухал сонголтоо хийх гэж буй шавь нартаа баяр хүргэж цаашдын сурлага, хөдөлмөрт нь өндрөөс өндөр амжилтыг хүсье.Мөн шавь нараа амжилттай бэлтгэж, хамтдаа үр дүнтэй хөдөлмөрлөсөн Математикийн багш Б. Насанбаяр, Нийгмийн ухааны багш С. Энхнаран, Физикийн багш Ц. Оюун, Химийн багш Р. Азжаргал, Биологийн багш Л. Тайвандулам, Англи хэлний багш Г. Чимгээ, О. Долгормаа нар болон Анги даасан багш Э. Цэрэнбаатар нартаа халуун баяр хүргэж талархал илэрхийлье. Мөрөөдөл, тэсвэр тэвчээр, бусдын төлөөх сэтгэл амжилт дагуулдаг

Leave a Comment

*

*